Барилга ашиглалтанд оруулах дүрэм /151-р тогтоол/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

2012 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 1-ний өдөр Дугаар 151 хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 325 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх,
ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр
хавсралт

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ

20 ...  оны ... -р сарын ... -ны  өдөр

Барилга  байгууламж түүний туслах барилгуудын нэр төрөл, хүчин чадал, хэмжээ, үндсэн хийц бүтэц

Захиалагчийн нэр (Зөвлөх үйлчилгээ эрхлэгч)

 Газар олгосон шийдвэр (захирамж), байршил Гүйцэтгэгч байгууллагын нэр, хаяг

 Зураг төсөл зохиогч байгууллагын нэр, хаяг, зургийн шифр

Захиалагч байгууллагын техникийн хяналт гүйцэтгэгчийн нэр, хаяг

Зөвшөөрөл олгосон үе шатны ажлын нэр:

Зөвшөөрлийн хүчинтэй  байх хугацаа:      

Зөвшөөрөл олгосон албан тушаалтан:
Овог нэр, гарын үсэг, тэмдэг        


Дуусах үед нь зөвшөөрөл олгогчид заавал танилцуулж байх үндсэн үе шатны ажлууд:           

Онцгойлон заах нөхцөл

Зөвшөөрөл олгогч байгууллагын тусгай тэмдэглэл

ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАЛТ

20 ...  оны  ...  -р сарын  ... -ны  өдөр

Дуусах үед нь зөвшөөрөл олгогчид заавал танилцуулж байх үндсэн үе шатны ажлууд:           

Онцгойлон заах нөхцөл:        

Зөвшөөрөл сунгасан ажлын нэр төрөл      

Сунгасан хүчинтэй хугацаа        

Хугацаа сунгасан байгууллагын нэр:       

Хугацаа сунгасан албан тушаалтны:

Овог, нэр, хаяг, гарын үсэг, тэмдэг        “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн

2 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ КОМИССЫН АКТ

20 ... оны … сарын ... -ны өдөр                                                                          Дугаар …                                                               Ховд хот

НЭГ

1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал

1.2. Захиалагч аж ахуйн нэгж, байгууллага (Зөвлөх үйлчилгээ эрхлэгч)

1.3. Ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага

1.4. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага

1.5. Зураг төсөл боловсруулсан аж ахуйн нэгж, байгууллага

1.6.            
шийдвэрээр зохион байгуулсан  хүний …… бүрэлдэхүүнтэй улсын комисс нь уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай захиалагч байгууллагын 20 ... оны … сарын … -ны өдрийн …  дугаар мэдэгдлийн дагуу    20... оны … сарын … -ны өдрөөс …-ны өдөрт багтаан шинээр барьсан, өргөтгөл, шинэтгэл, их засварын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв.

1.7. Энэхүү барилга байгууламжийг … дугаартай зураг төслөөр ... оны ... сараас  барьж эхэлсэн бөгөөд  ... оны … сарын … -ны өдөр барьж дуусгасан байна.

ХОЁР

2.1. Энэхүү                       
барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад ашиглалтад оруулах тухай комиссоос ШИЙДВЭРЛЭСЭН нь:

2.2. Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж

зориулалтаар ашиглахад              гэж үзээд захиалагч (ашиглагч) байгууллага болох                    
мэдэлд 20 ... оны ... сарын … -ны өдрөөс ашиглалтад (үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг) оруулахыг зөвшөөрөв.

2.3. Комиссоос даалгах нь:

Гүйцэтгэгч байгууллагад:
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, холбогдох баримтуудын эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч байгууллагад ... хоногийн дотор багтаан шилжүүлэх.

Захиалагч  (ашиглагч)  байгууллагад:

А) Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн дагуу барилга байгууламжийн хувийн хэрэгт  баяжилт хийж байх;

Б) Барилга ашиглалтын дүрмийн дагуу барилгыг хэвийн ашиглаж, засвар арчлалтыг тогтоосон хугацаанд тогтмол хийж байх.

2.4. Комиссын акт … хуудас, хуралдааны тэмдэглэл … хуудас, комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт … хуудас материал, барилга байгууламжийн бичиг, баримтын жагсаалтыг хавсаргав.

(Тухайн барилга байгууламжийн нэрийг бичнэ)

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН:
Комиссын дарга: 
Нарийн бичгийн дарга:

Гишүүд:   

Тайлбар: Энэхүү хуудсанд комисст ажилласан гишүүдийн нэр багтаагүй тохиолдолд дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичихдээ дээр нь тухайн барилга байгууламжийн нэрийг бичнэ.


------ оОо ------

 “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх,

ашиглалтад оруулах дүрэм”-ийн
3 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛЛААР БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
БАЙГУУЛЛАГА БОЛОН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Барилга байгууламжийн зориулалт,  ач холбогдол, үйлчлэх хүрээ, хийц бүтээц

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага

Ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн

Барилгын төрөл

Инженерийн байгууламж  болон инженерийн шугам сүлжээ

Дарга

Нарийн бичгийн дарга

Гишүүд

1

Нэгдүгээр ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ 

  1. Түүх, соёлын барилга
  1. Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 м-ээс дээш өндөр, 60 м-ээс дээш алгасалттай байгууламж, 17-35 давхар (51 м - 150 м өндөр) хүртэл иргэний болон үйлдвэрийн бүх төрлийн барилга байгууламж
  1. Ган бүтээцэн барилгын ажил (татангийн алгасал нь 30 м-с дээш,  баганын өндөр нь 18 м-ээс дээш)
  1. Газар доорхи гарц,  тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон  болон ган бүтээцтэй барилга байгууламж
  1. Олон улсын болон улсын чанартай авто зам, зам гүүрийн байгууламж
  1. Их засвар, шинэчлэлт хийсэн олон улсын чанартай авто зам, замын байгууламж
  1. Цэрэг, батлан хамгаалах зориулалтын бүх төрлийн барилга байгууламж
  1. Далд уурхайн барилга байгууламж
  1. Эрчим хүчний эх үүсвэр
  1. Дулаан дамжуулах сүлжээ
  1. Цахилгаан дамжуулах сүлжээ
  1. Цэвэр ус дамжуулах шугам
  1. Бохир ус татан зайлуулах шугам
  1. Төвлөрсөн цэвэрлэх байгууламж
  1. Үерийн ус зайлуулах байгууламж

Салбарын төрийн захиргааны төв байгууллага

Салбарын төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга

Салбарын төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн

1. Захиалагч болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөл

2. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл

3. Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл

4. Архивын байгууллагын төлөөлөл

5. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл

6. Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл

7. Салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл

2

Хоёрдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ

  1. Цамхаг тулгуур, түшиц хана зэрэг 30 м хүртэл өндөр, 60 м-ээс доош алгасалттай, 17 (51 м өндөр) хүртэл давхар иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж
  1. Ган бүтээцэн барилгын ажил (татангийн  алгасал нь 30 м,  баганын өндөр нь 18 м хүртэл)
  1. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий иргэний барилга болон амины орон сууцны хотхон, хорооллын барилга
  1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж
  1. Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам, замын байгууламж
  1. Их засвар, шинэчлэл хийсэн орон нутгийн чанартай авто зам, зам гүүрийн байгууламж
  1. Дулаан түгээх сүлжээ
  1. Цахилгаан түгээх сүлжээ, холбогдох барилга байгууламж
  1. Цэвэр ус түгээх шугам, холбогдох барилга байгууламж
  1. Бохир ус цуглуулах шугам, холбогдох барилга байгууламж
  1. Бага оврын дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр усны эх үүсвэрийн барилга
  1. Ил далд, хийцтэй услалтын системийн барилга байгууламж
  1. 100 мян.м3-ээс том эзэлхүүнтэй усан сан, хөв цөөрмийн боомт, далангийн барилга байгууламж

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг

Аймаг, нийслэлийн  ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагийн холбогдох газар, хэлтсийн дарга

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагийн мэргэжилтэн

  1. Захиалагч болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөл
  2. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл
  3. Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
  4. Архивын байгууллагын төлөөлөл
  5. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл
  6. Аймаг, нийслэлийн онцгой байдлын газрын төлөөлөл
  7. Аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл

3

Гуравдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ

  1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
  1. Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй  2 давхар хүртэл, 3600 м3 эзэлхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга
  1. 10 га хүртэл хүчин чадалтай бичил услалтын системийн барилга байгууламж

  1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж
  1. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж
  1. Гадаргын, дуслын болон хөрсөн дотроос услах усалгааны тоног төхөөрөмж, ус дамжуулах шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, ус өргөх шахуурга, ус нөөцлөх сав

Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд

Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд

Гүйцэтгэгч

  1. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл
  2. Архивын байгууллагын төлөөлөл
  3. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл


“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх,

ашиглалтад оруулах дүрэм”-ийн
                                                                     4 дүгээр хавсралт

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
АВАХ БОЛОН АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БҮРДҮҮЛСЭН БАЙХ
ШААРДЛАГАТАЙ БИЧИГ, БАРИМТЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлсэн байх бичиг, баримт (I болон II ангиллын барилга)

А. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход

 бүрдүүлсэн байх бичиг, баримт

1.

Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

2.

Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон)

3.

Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл 

4.

Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх Барилгын тухай хуулийн 3.1.12-т заасан инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр

5.

Захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ

6.

Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ

7.

Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт

Дээрх бичиг, баримтаас гадна зөвшөөрөл олгогч нь захиалагч (хөрөнгө      оруулагч)-аас  дор дурдсан нэмэгдэл материалыг авч болно:

8.

Барилга байгууламжийн угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийх үед салбарын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн гаргасан дүгнэлт

Б. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахын өмнө бүрдүүлсэн

байх бичиг, баримт

1.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл

2.

Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт

3.

Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа

4.

Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгуулагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01)

4.1.

Ил, далд ажлын бүрдүүлэх акт, техникийн бичиг, баримт

Маягтын дугаар

4.1.1.  Барилга угсралтын ажлын акт (М1-М48)

Улаан шугамыг шалгаж тэг, тэнхлэг татсан акт

М-1

Суурийн нүх ухсан акт

М-2

Суурийн ажил гүйцэтгэсэн акт

М-3

Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт

М-4

Хана сууринд төмөр бетон бүс хийсэн акт

М-5

Цутгамал бетон,  төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт

М-6

Угсармал бетон,  төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт

М-7

Хананд салхивч, утааны сувгийн ажил гүйцэтгэсэн акт

М-8

Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт

М-9

Дотор халаалтын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-10

Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-11

Гадна бохир усны системийг угсарсан, шалгасан акт

М-12

Дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэгч системийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-13

Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-14

Халаалтын тогоо, түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-15

Дулааны зангилгаа, ус халаагчийг угсарсан акт

М-16

Барилгын салхивчийн системийг угсарч, сорилт хийсэн акт

М-17

Модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт

М-18

Дээврийн ажил гүйцэтгэсэн акт

М-19

Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт

М-20

Тагт, карнизын төмөр бетон хавтанг бэхэлсэн акт

М-21

Дуу, дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт

М-22

Шалны ажил гүйцэтгэсэн акт

М-23

Заслын ажил гүйцэтгэсэн акт

М-24

Барилгын гадна цахилгааны кабелийн ажил гүйцэтгэсэн акт

М-25

Дотор цахилгааны угсралтын ажил гүйцэтгэж түршилтаар шалгасан акт

М-26

Тоног төхөөрөмжийн суурь хийсэн болон тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан акт

М-27

Тоног төхөөрөмжид цахилгаан холболт, газардуулга хийсэн акт (нэг бүрээр)

М-28

Тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан акт

М-29

Барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан акт

М-30

Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн акт

М-31

Хүн, тээш зөөврийн лифтийн тоног төхөөрөмжийг угсарсан, шалгаж туршсан акт

М-32

Лифтийн цахилгаан холболтыг хийсэн, шалгасан акт

М-33

Лифтийг гүйцэтгэгч байгууллагаас хүлээлгэж өгсөн акт

М-34

Гадна зам, талбайн тохижилтын ажил гүйцэтгэсэн акт

М-35

Барилга байгууламжийн геодезийн ажлыг хүлээлцсэн акт

М-36

Төмөр бетон зүрхэвч цутгасан акт

М-37

Хаалга цонхны ялууг суулгасан акт

М-38

Угсармал төмөр бетон дам нуруу, багана угсарсан акт

М-39

Цонх суулгах ажил гүйцэтгэсэн акт

М-40

Хаалга суулгах ажил гүйцэтгэсэн акт

М-41

Галын шат угсарсан акт

М-42

Урсдаг шат угсарсан акт

М-43

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу  орц гарц хийсэн акт

М-44

Тоног төхөөрөмжийн суурь хийсэн болон тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан акт

М-45

Тоног төхөөрөмжинд туршилт хийсэн акт  (а, б)

М-46

Уур, ус тусгаарлалтын ажил хийсэн, шалгасан акт

М-47

Гадна зам талбай, тохижилт хийсэн акт

М-48

Барилга угсралтын явцад өөрчилсөн болон бусад шийдвэрлэсэн асуудлуудад холбогдох бичиг,  баримтуудын хуулбар буюу эх материал

Зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас шалгаад гарсан акт, шаардлага түүний биелэлт

Зураг төслөөс өөрчилж хийсэн зүйлийн жагсаалт, түүнийг хэрхэн өөрчилсөн талаархи тодорхойлолтууд

Инженерийн шугам сүлжээ болон даацын үндсэн бүтээцийн гүйцэтгэлийн зураг

Барилгын ажлын өдөр тутмын тэмдэглэлийг архивт хадгалах хувьд хавсаргана.

4.1.2. Авто зам, гүүрийн барилга байгууламжийг гүйцэтгэх явцад

бүрдүүлэх бичиг, баримт (М49-М57)

Зам, гүүрийн тэнхлэг тавьсан акт, түүнийг тавихад гаргасан зай, хэмжээний зураглал

М-49

55.

Удирдах болон зураг төсвийн хяналтын байгууллагаас өгсөн шаардлага, акт, дүгнэлт тэдгээрийн биелэлт

М-50

56.

Лабораторийн шинжилгээний дүгнэлтүүд

М-51

57.

Гүйцэтгэлийн зураг, үндсэн болон туслах реперийг хүлээн авах

М-52

58.

Авто замын хувьд Бамп интеграториар хэмжсэн тэгш байдлын үзүүлэлт, график, төмөр замын хувьд “1520 мм-ийн царигтай төмөр зам стандартын”-ын дагуу шинээр барьсан замыг тогтворжуулах ачааг нэвтрүүлсэн тухай акт, зам хэмжигч вагоны хэмжилтийн тууз дүгнэлт

М-53

59.

Карьер, орд газруудыг буцаан дарсан акт

М-54

60.

Зам, замын байгууламжийн техник ашиглалтын түвшин тогтоох үзүүлэлтүүдийг шалгах (замын тэгш байдал, хучилтын бат бэх, гадаргуугийн гулсалтын эсэргүүцэл, гадаргуугийн дугуй мөрний хотойлт, гадаргуугийн барзгаржилт, далан суурийн даац, хурдны хангалт г.м)

М-55

61.

Авто зам, төмөр зам, замын байгууламжуудын далд гүйцэтгэсэн ажлын акт

М-56

62.

Авто зам, төмөр зам, гүүрийн байгууламжийг гүйцэтгэх явцад бүрдүүлэх баримт бичиг

М-57

  1. Эрчим  хүчний  барилга  байгууламж  шугам  сүлжээ,  тоног төхөөрөмжийг угсрахад бүрдүүлэх бичиг, баримт (М58-М99)

63.

Зураг төслөөс өөрчлөгдөн хийгдсэн ажлын жагсаалт

М-58

64.

Техникийн бичиг, баримт

М-59

65.

Дутуу ажлын жагсаалт

М-60

66.

Кабелийг хүйтний улиралд сунгахын өмнө халаасан протокол

М-61

67.

Кабель шугамыг шулуутгасан өндөр хүчдэлээр шалгасан протокол

М-62

68.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын паспорт

М-63

69.

Тулгуурын далд ажлын акт

М-64

70.

Трансформаторын дэд станцын паспорт

М-65

71.

Цэнэг шавхагч шалгасан протокол

М-66

72.

Хуурай салгуур шалгасан протокол

М-67

73.

Газардуулах байгууламжийн паспорт

М-68

74.

Газардуулгын хүрээний эсэргүүцэл шалгасан протокол

М-69

75.

1000 ква-гаас бага чадлын хүчний трансформаторт туршилт хийсэн протокол

М-70

76.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын үндсэн үзүүлэлтүүд:

  1. Төмөр бетон тулгуур
  2. Суурь
  3. Тусгаарлагч
  4. Утасны бэхэлгээний тоноглолууд
  5. Хэт хүчдэлийн хамгаалалт
  6. Агаарын шугамын газардуулга 

М-71

77.

Гарц ба огтлол

Гарц ба огтлолын үзлэгийн акт

Дэд станцын холбооны төхөөрөмжүүд

Бусад тэмдэглэл

М-72

78.

Төмөр тулгуурын суурь угсрах ажлын журнал

М-73

79.

Төмөр бетон тулгуур угсралтын журнал

М-74

80.

Төмөр тулгуурын угсралтын ажлын протокол

М-75

81.

Анкерийн алгасалтын утас угсралтын ажлын журнал

М-76

82.

Тулгуурын газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжсэн протокол

М-77

83.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн жагсаалт

М-78

84.

Тосон хийц таслуур шалгасан протокол

М-79

85.

Цахилгаан тоног төхөөрөмжийн тосонд туршилт хийсэн протокол

М-80

86.

Хуваарилах байгууламжид туршилт хийсэн протокол

М-81

87.

Цахилгаан тоног төхөөрөмжийн тосонд хатаалт хийсэн протокол

М-82

88.

Хуваарилах байгууламжийн далд ажлын акт

М-83

89.

Шиний холболт шалгасан тухай протокол

М-84

90.

Дотоод цахилгаан холболтын далд ажлын акт

М-85

91.

Гэрэлтүүлгийн ажил хийсэн тухай акт

М-86

92.

Дэд станцын төмөр бүтээц гагнасан тухай акт

М-87

93.

Хүчний трансформаторт хийсэн туршилт, сорилтын ажлын протокол

М-88

94.

Хоёрдогч хэлхээний угсралтын ажлыг шалгасан протокол

М-89

95.

Дулааны шугамын улаан шугам татсан акт

М-90

96.

Дулааны шугам хоолойн далд ажлын акт

М-91

97.

Камерийн далд ажлын акт

М-92

98.

Гадна дулаан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт

М-93

99.

Дулааны шугам хоолойг угсарч, хүлээн авсан акт

М-94

100.

Шугам хоолойн угаалга хийсэн акт

М-95

101.

Дулааны шугам хоолойн бат бэх, нягтын байдлыг туршиж шалгасан тухай акт

М-96

102.

Компенсаторын таталтыг хийсэн тухай акт

М-97

103.

Даралтат савыг угсарсан болон түүний нягтыг шалгасан акт

М-98

104.

Зуух, даралтат сав шугам хоолойн угсралтын үед хийгдэх гагнуурын ажилд бүрдүүлэх материалууд

М-99

  1. Харилцаа холбооны барилга байгууламж, шугам сүлжээ, тоног

           төхөөрөмжийг  угсрахад  бүрдүүлэх  бичиг, баримт  (М100-107)

105.

Холбооны кабель шугамын сувагчлалын угсралтын далд ажлын акт

М-100

106.

Кабелийн шөрмөсийн залгааг модуль коннектороор хийсэн байдлыг шалгасан акт

М-101

107.

Холбооны кабель шугамын байгууламжийг сүлжээнд холбох техникийн акт

М-102

108.

Радионы дотор угсралт хийсэн, шалгасан акт

М-103

109.

Телефоны дотор угсралт хийсэн, шалгасан акт

М-104

110.

Радионы гадна холболтын угсралт хийсэн, шалгасан акт

М-105

111.

Телефоны гадна холболтын угсралт хийсэн, шалгасан акт

М-106

112.

Шилэн кабелийн угсралтыг ашиглалтад хүлээн авах акт

М-107


“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн

                    5 дугаар хавсралт 

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
ОЛГОХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

 Үйл ажиллагаа

Шаардагдах хугацаа

(ажлын хоног)

А. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 3 дугаар хавсралтын I болон II ангиллын барилга

1. Орон нутгийн нэг цэгийн үйлчилгээ

1.1. Газар эзэмших хүсэлт гаргах

30-35 хоног

1.1.1. Газар олгох Засаг даргын захирамж гаргах

1.1.2. Газрын байршлын кадастрын зураг, Газар

         эзэмших гэрээ, гэрчилгээ олгох

1.2. Барилга барих хүсэлт гаргах

1.2.1. Архитектур төлөвлөлтийн даалгавар

1.2.2. Эскиз батлах

1.3. Техникийн нөхцөл олгох

1.3.1. Дулааны техникийн нөхцөл олгох

1.3.2. Усны техникийн нөхцөл олгох

1.3.3. Цахилгааны техникийн нөхцөл олгох

1.3.4. Холбооны техникийн нөхцөл олгох

2. Барилгын зураг төсөлд магадлал хийх

2.1. Магадлал хийгдсэн зураг төслийг баталгаажуулах

7 хоног

3. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад

оруулах дүрмийн 3 дугаар хавсралтад заасан

байгууллага зөвшөөрөл олгох

3.1. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох

3 хоног

Б. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа

4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр энэ дүрмийн 4.12.7-д заасан хугацаанд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр

                                                                              тогтоолын хавсралт

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ,
АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1. Энэхүү дүрмийг хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламж (цаашид “барилга байгууламж” гэх)-ийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад  мөрдөнө.

1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “барилгын ажил эхлүүлэх” гэж Барилгын тухай хуулийн 13.2, 13.3-т заасны дагуу барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг;

1.2.2. “барилгын ажил үргэлжлүүлэх” гэж тухайн барилга байгууламжид   үүссэн тодорхой нөхцөл, шалтгааны улмаас (хөрөнгө оруулагч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, дүгнэлт гэх мэт) 1 сараас дээш хугацаагаар барилгын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор барилгын ажил үргэлжлэх үйл ажиллагааг;

1.2.3. “барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх)-ын бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг.

Хоёр. Барилгын ажил эхлүүлэх үйл ажиллагаа

2.1. Барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг хөрөнгө оруулагч нь захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад тавина.

2.2. Барилга байгууламжийн газар олголт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээтэй холбогдсон зөвшөөрлийн энэхүү дүрмийн 5 дугаар хавсралтын 1.1, 1.2, 1.3-т заасан үйл ажиллагааг аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын барилгын асуудал хариуцсан агентлагийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 30-35 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.3. Барилга байгууламжийн зориулалт, ач холбогдол, үйлчлэх хүрээ,  хийц бүтээцийн онцлогоос хамааруулан энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан ангиллын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага нь 3 хоногийн хугацаанд олгоно.

2.4. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг мөн дүрмийн 3 дугаар хавсралтад заасан байгууллагын холбогдох албан тушаалтан хянасны үндсэн дээр дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд гарын үсэг зурж, баталгаажуулан хөрөнгө оруулагч болон захиалагчид эсхүл зөвлөх үйлчилгээ эрхлэгчид олгоно.

2.5. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тухайн барилга байгууламж баригдаж дуусах хүртэл хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд ажил эхлээгүй тохиолдолд тухайн зөвшөөрөл хүчингүй болсонд тооцогдоно. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

2.6. Зөвшөөрөл олгогч нь барилгын ажлыг эхлүүлэх шаардлага хангагдаагүй бол энэ талаар тодорхой үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргагчид ажлын 3 хоногт багтаан албан бичгээр өгнө.

Гурав. Барилгын ажлыг үргэлжлүүлэх үйл ажиллагаа

3.1. Дор дурдсан тохиолдолд барилгын ажлыг зогссонд тооцно:

3.1.1. барилга байгууламжийн ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд ажил нь эхлээгүй;

3.1.2. барилгын ажил 1 сараас дээш хугацаагаар дараахь шалтгаанаар зогссон:

3.1.2.1. барилгын ажлыг зогсоох талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарснаар;

3.1.2.2. барилгын ажлыг зогсоох талаар салбарын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарснаар;

3.1.2.3. барилгын ажлыг захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн шийдвэрээр зогсоосон.

3.2. Энэ дүрмийн 3.1-д заасны дагуу барилгын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар барилгын үйл ажиллагааг зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага 3 хоногт багтаан олгоно.

Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа

4.1. Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламж (цаашид “барилга байгууламж” гэх)-ийг ашиглалтад  оруулах үйл ажиллагааны явцад барилга байгууламжийг ашиглалтад  оруулах комисс (цаашид “комисс” гэх)  ажиллана.

4.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс  нь энэ дүрмийн    3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.

4.3. Барилга байгууламжийн зориулалт, онцлогоос хамааруулан тухайн барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ, техник технологитой нь холбоотой салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг комиссын бүрэлдэхүүнд оруулна.

4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасны дагуу комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагад хүргүүлнэ.

4.5. Захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “Б” гэсэн хэсэгт  заасан бичиг, баримт, холбогдох материалыг бүрдүүлсэн байна. Комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага баримт бичгийн бүрдлийг хянаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулна.

4.6. Зураг төсөл зохиогч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг энэ дүрмийн 4.5-д заасан материалд хавсаргасан байна.

4.7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуралдааны бэлтгэлийг комиссын нарийн бичгийн дарга, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч хамтран зохион байгуулна.

4.8. Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааныг зохион байгуулах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах, акт үйлдэх ажлыг хариуцна.

4.9. Комиссын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол комиссын даргад хуралдаан эхлэхээс 1 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна.

4.10. Комиссын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг барилга байгууламжийн захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч гаргаж гүйцэтгэлийг холбогдох  байгууллагаар баталгаажуулсан байна.

4.11. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад дугаар олгох, мэдээллийн санг хөтлөх үйл ажиллагааг энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

4.12. Комисс нь дараахь  эрх,  үүрэгтэй:

4.12.1. комисс нь Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын бичиг, баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ;

4.12.2. комиссын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана. Энэхүү  шийдвэр  нь  Барилгын  тухай  хууль   болон  бусад  хууль  тогтоомжид нийцсэн  байна;

4.12.3. комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирснээр ажиллана. Комиссын гишүүд мэргэжлийн  чиглэлээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажиллана: 

4.12.3.1. барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт,  барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргах;

4.12.3.2. барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн   ажилтай уялдуулан үзэх;

4.12.3.3. барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээний ажил нь, зураг төсөл, барилга техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргах;

4.12.3.4. өргөх байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд сорилт туршилт, тохируулга, зүгшрүүлэлт  хийсэн байдал, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ явуулах, ашиглахад бэлэн эсэхийг шалгаж дүгнэх;

4.12.3.5. барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг  дутуу буюу чанаргүй хийсэн, хууль тогтоомж, норм, дүрмийн заалт,  стандартын шаардлага зөрчсөн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх.

4.12.4. шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсан, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, барилгын норм, нормативын бичиг, баримтын заалтыг ноцтойгоор зөрчсөн гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлуулах  саналыг тусгай зөвшөөрөл олгогч байгууллагад тавина;

4.12.5. технологийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний харилцан уялдаагүй барилга  байгууламжийг хэсэгчлэн ашиглах шийдвэрийг гаргана;

4.12.6. барилга байгууламж,  тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засварын ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн, хууль  тогтоомж,  норм, дүрэм, стандарт, техникийн  нөхцөлийн заалтын шаардлага  хангаагүй   болон барилгын ажлын явц, чанарт тавигдсан хяналтад байгаа, тусгай зөвшөөрөл олгосон байгууллага, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд, зураг төсөл зохиогч, хангагч байгууллагаас тавьсан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг хангаагүй  тохиолдолд комисс  ажиллахаас татгалзах;

4.12.7. комиссын гишүүд  мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна. Зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байна. Комиссын актыг баталгаажуулаагүй тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд үүнтэй холбогдож гарах зардлыг захиалагч хариуцна;

4.12.8. ашиглалтад оруулах барилга байгууламж нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барилгын норм, нормативын бичиг, баримтын заалтыг ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй тохиолдолд энэ тухай эрх бүхий байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санал хүргүүлэх.

4.12.9. ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн зураг төсөл, бичиг, баримтыг архивт хүлээлгэж өгөх, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх.

4.13. Захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч,  гүйцэтгэгч нь дараахь эрх үүрэгтэй:

4.13.1. комисс ажиллах нөхцөлийг хангаж гарах зардлыг хариуцах, шаардлагатай бол комисс томилсон байгууллагын дэмжлэг туслалцаа авах;

4.13.2. барилга байгууламжийн угсралтын ажил дутуу, чанаргүйгээс болж дахин комисс ажиллуулах тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцах;

4.13.3. комиссын хуралдааны тэмдэглэл, комиссын өгсөн санал, дүгнэлтийн биелэлтийг гаргаж  баталгаажуулах;

4.13.4. энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ил, далд ажлын гүйцэтгэлийн актууд (гарын үсэг, тамга тэмдэг бүрэн гүйцэд, бичилт бүрэн    байх)-ыг  холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсарган бичиг, баримтын товъёог хийсэн байх;

4.13.5. барилгын ажилд хэрэглэсэн түүхий эд, материал, бүтээц эдэлхүүний үйлдвэрийн паспорт, гарал үүсэл, тохирлын болон техникийн гэрчилгээ, чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргасан байх;

4.13.6. барилгын ажлын үе шатны хяналтын болон захиалагч, зураг төслийн байгууллагын гаргасан акт, албан шаардлага,  дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргасан байх;

4.13.7. барилга байгууламжийн болон гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг гарган материалд хавсаргах;

4.13.8. барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын барилгын ажлын тэмдэглэл (талбайн журнал)-ийг зохих ёсоор хөтөлж захиалагчид хүлээлгэн өгөх;

4.13.9. комисс ажиллах үед зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зураг төслийн байгууллагын хамт гаргаж, биелэлтийг хангуулах;

4.13.10. Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа гаргах.

--------оОо-------

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
бат (зочин)

энэ чинь төсөл биз дээ батлагдчихсан юм уу

Undraa (зочин)

Sain uu, Yaj tataj avah ve,

Зочин

57

specialister (зочин)

SAIN BNA UU?TANAI BAIGUULLAGA HYAMD UNEER NAIDVARTAI WEB HIILGEH UU?UNE 300
UTAS 88011430
UTAS 88011430
UTAS 88011430
UTAS 88011430
UTAS 88011430
UTAS 88011430

баяржавхаа (зочин)

web хийлгэмээр байна загвараа явуулна уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)