Шинээр барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт хийхээр зөвшөөрөл авах




Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл, албан бичиг
  2. Барилгын байршил тогтоосон тухай шийдвэр. мэдэгдэх хуудас
  3. Байршлын схем
  4. Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийх талаар зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ
  5. Барилга угсралтын ажил гүйцэтгэх талаар гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ
  6. Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар
  7. Барилга хариуцан барих инженер, даамал томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх, диплом болон сертификат, гэрчилгээний хуулбар
  8. Газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ
  9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /ШТС, халаалтын зуух, бохир усны цооног/
  10. Хангагч байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/
  11. Газрын харилцаа, Барилга, геодези зураг зүйн газрын Улсын экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт
  12. Барилга барих талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт
  13. Зохих журмын дагуу улсын экспертизээр хянуулсан, ерөнхий төлөвлөгөөний зургийг УБ хотын Ерөнхий архитектор, дүүрэг хариуцсан архитектороор батлуулсан, нүүр хуудас ба байгуулалтын зургууд дээр Онцгой байдлын ерөнхий газар, эрүүл ахуйн хяналтын албанаас урьдчилсан хяналт хийлгэж зөвшөөрөлцсөн иж бүрэн ажлын зураг
  14. Барилга угсралтын ажил гүйцэтгэх үеийн талбайн зохион байгуулалтын зураг, өргөх байгууламжийг ажиллуулах зөвшөөрөл, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилсон гүйцэтгэгч байгууллагын даргын тушаал.
  15. Олгогдсон техникийн нөхцөл, тооцоог үндэслэн хийж хангагч байгууллагуудаар хянуулж зөвшөөрөлцсөн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зургууд

Улсын /ахлах/ байцагчид нь захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, материалыг 7 хоногийн хугацаанд үзэж танилцан барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг олгох эсэх тухай асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.

Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй.

Нийтлэсэн: Д.Нямтулга

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
uugaa (зочин)

hergtee materialuud bna and mini bayrallaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)